СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-11-11

Л.Энх-Амгалан: Боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой мэндийг дэвшүүлье

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Түүхт ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ард түмэндээ болон боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчиддаа зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Өнгөрсөн зууны турш Монголын боловсролын салбарыг босгож, бэхжүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч нар болон үе үеийн боловсролын салбарынхандаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.

Боловсрол эзэмшиж, үр хүүхдээ боловсролоор чимж, өөртөө итгэлтэй, хүчтэй, нийгэмдээ тустай иргэн болох хүсэл эрмэлзэл дүүрэн байсан хүүхэд багачууд, оюутан залуус, ирээдүй хойч үе та бүхэндээ амжилт хүсье. Монголын боловсролын системтэй үргэлж хамт байлцаж, түүний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол түмэндээ талархал илэрхийлье. 

Үнсэн самбараас эхэлсэн Монголын боловсрол үүлэн технологид хүртэл 100 жил хөгжлөө.

Бийр бэхээс эхэлсэн Монголын боловсрол бичил компьютерт шилжсэн 100 жил байлаа" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

niit bagsh nartaa bayriin mend hurgey

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.