Махчин матрын эсрэг тонгорог ашиглан, амь гарчээ

Австралийн Күйнслэнд мужийн Кэйп Йорк хотод загасчин эр халаасны эвхэгддэг тонгорог ашиглан махчин матарт идүүлэх аюулаас аврагдсан хэрэг гарчээ.

.

Эрэгтэй модны мөчрөөс татаж матарт чирэгдэхгүй байхыг оролдсон ч эцэстээ хүчээ алдаж сульдсан байна. Матар түүнийг голын ус руу чирэх үед халаасандаа тонгорог байгааг санан, матрын толгой руу хэд хэдэн удаа зоожээ.

Матар түүнийг тавьсан бөгөөд эрэгтэй аюулаас мултарсан байна. Тэрээр Күктаун эмнэлэгт хандаж, матарт хазуулах үедээ авсан шархаа эмчлүүлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.