? LIVE: М.Тулгат: Олуулаа хүч түрж Онц их хурал хийгээд байвал АН эв нэгдэлтэй болохгүй
М.Тулгат даргатай Ардчилсан намаас О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Онц их хурал хуралдуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
АН-ын дарга М.Тулгат:
-Ардчилсан намын Онц их нэртэй хурал энэ сарын 5-нд болж манай намын гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс намынхаа асуудалд санаа зовон цугларсан байгаа. Ардчиллын төлөө санаа тавьж байгаа намын гишүүддээ талархал илэрхийлмээр байна. Хурал болохоос хоёр өдрийн өмнө нь бид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд маш нухацтай, ямар нэгэн алдаа мадаггүй, өө сэв гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу хийх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан нам үндсэн дүрэмтэй. Уг дүрэмд Онц их хурал гэж байхгүй.
Намын хэсэг нөхдүүд маань тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринд байгаа энэ үед тал талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаж, талуудынхаа оролцоог жигд хангах ёстой.
УИХ-ын суудалд суугаад Ардчиллын үзэл баримтлал руу нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залаад, алга ташин хүлээж аваад байгаа учраас санаа зовоод байгаа юм. Өнөөдөр ийм хүмүүсийг Ардчилсан намд оруулж ирээд ямар ч хамаагүй аргаар олонхийн санал авъя, засагт гаръя гэснээс болж, Ардчилсан нам эрээвэр хураавар, булингартай анхных нь үзэл баримтлал, жанжин шугам нь ойлгомжгүй болчихсон. Ямар нэгэн даргыг сольсноор манай намын үндсэн асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх хэрэгтэй. Ардчилсан нам учраа олно гэсэн итгэлээ алдаагүй.
Дарга цэргээ сольсон намын нөхдөдөө хандаж хэлэхэд хэдийгээр хууль шүүхийн асуудал явдгаараа яваг Монгол Улс хуультай орон, Ардчилсан нам дүрэмтэй тул болох байх. Улс төрийн хүчний хувьд Ардчилсан нам үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөрөөр нэгдээд явах ёстой.
Нөхдөдөө хандаж хэлэхэд бодлого судалгааны төв хамтарч байгуулах, Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тал дээр хамтарч ажиллах. Хэдийгээр дүрмийн болон хууль, шүүхийн асуудал байгаа ч гэсэн бид нар үзэл санаа бодлого цаашид энэ нам ямар байдлаар ажиллах вэ гэдгийг дүрэм, журам зарчим дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна.
-Та бүхэн эвлэрмээр байна гэж байна. Цаашид хамтраад явах боломжгүй юм уу?
О.Баасанхүү: Бид нар эвлэрмээр байна гэдэг нь бид нар хүүхэд шиг маргалдаад ямар нэгэн юм булаалцаад байгаа зүйл байхгүй. Намын даргаа сольё гэдэг асуудалд хоёр тал санал нэгдсэн байгаа. Солих процессоо нөгөө тал хийхгүй Ардын намын зөвлөх хийж байгаа Х.Батттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялуулах зорилгоор дүрмийн өөрчлөлт хийнэ гэдгээс маргаан эхэлсэн. Бид нар эхлээд даргаа солино гээд даргаа сольсны дараа нөхдүүд бид дарга болно гээд хурал хийгээд суугаад байна. Аливаа зүйлийг ойлголцож болно. Гол нь хууль дүрэм журмынхаа хүрээнд шийддэг асуудал. Бид нарын хувьд хурдан эвлэрэх асуудал яриад байгаа гэвэл улс оронд чинь үүсээд байгаа асуудал улам хүндрээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.