СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-10

🔴 LIVE: Зогсохыг хориглосон газар машинаа тавьсан жолооч 60 мянган төгрөгөөр торгуулдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил үргэлжилж байна.

Тодруулбал, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг 2019 онд шинэчлэн баталсан. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмсэн юм. Харин машин ачилтын журамд оруулах өөрчлөлтийн саналыг  уржигдар НИТХ-аар хэлэлцжээ.

Ингэхдээ автомашиныг ачихын өмнө олон нийтийн байцаагч тухайн жолоочид мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавих юм. Тэр хугацаанд жолооч амжиж машинаа аваагүй тохиолдолд машин ачилтын компани машиныг ачих талаар яригдаж байна.

Бид машин ачих үйл явцыг минутаар хэмжиж үзэхэд дунджаар 1 минут 3 секундыг зарцуулж байсан юм. Хуулинд зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор гурваас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэнэ гэж заадаг. Гэвч бодит байдал дээр тухайн автомашины жолооч энэ богино хугацаанд машинаа авч амжихгүй, ачуулж байгаа юм.

Автомашин ачилтын компани болон машинаа ачуулсан иргэдийн дунд энэ мэт маргаан тасардаггүй байна. Иргэдийн хэлж байгаагаар 5-15 минутын хугацаанд машинаа түр үлдээхэд ачсан байдгийг мөн ямар ч сануулга, дохио өгдөггүйг учирлаж байлаа.

Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхэд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол гарч, энэ асуудал улам даамжирч байгаа юм. Иймд холбогдох байгууллагууд олон нийтийн байцаагч ажиллуулах талаар ярьж байна. Учир нь нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон 170 орчим зам талбай байна. Тиймээс хамгийн их ачилт хийгддэг зам талбайд олон нийтийн байцаагч ажиллуулж, тухайн автомашиныг ачих эсэх зөвшөөрөл олгох зохицуулалт яригдаж эхэлжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байна. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл журамладаг бол 14 ачилтын компани өдөрт ойролцоогоор 100-150 машин журамлаж байгаа гэсэн үг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.