Австрали улс нүүрсээ "хэдэн арван жилийн турш" зарна гэжээ

Австрали улс "Ирээдүйд хэдэн арван жилийн турш" нүүрсээ зарна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Шотландад өнгөрсөн долоо хоногт болсон "COP26" буюу Гэвч Австрали, БНХАУ, АНУ зэрэг өргөн хэмжээний нүүрсний хэрэглээтэй улсууд энэхүү хөдөлгөөнд нэгдээгүй юм.

Тэгвэл Австралийн Байгалийн нөөцийн сайд Кит Питт уг шийдвэрийг хамгаалахдаа тус улсын нүүрс нь дэлхийн хамгийн чанартай нүүрс хэмээн онцолжээ. Түүний үзэж буйгаар, дэлхий даяарх нүүрсний эрэлт хэрэгцээ 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа аж.

Тэрээр энэ талаар "Бид нүүрсний уурхай, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаахгүй гэдгээ маш тодорхой хэлсэн. Тийм учраас бид ирээдүйд хэдэн арван жилийн турш нүүрсний зах зээлд байсаар байна. Хэрэв бид энэ зах зээлд ялалт байгуулахгүй бол өөр хэн нэгэн ялах л болно.

Австрали нь нүүрс, байгалийн хийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг боловч сүүлийн жилүүдэд ган гачиг, үер, ойн түймэр зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэлд ихээр нэрвэгдэх болсон билээ.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.