Бразилын алдарт дуучин онгоцны ослоор нас баржээ

Бразилын орчин үеийн хамгийн алдартай дуучдын нэг Марилия Мендонса нисэх онгоцны ослоор нас барсан талаар албаныхан мэдээлжээ. 26 настай байсан Мендонса хоёр настай хүүтэй юм.

Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор мөрдлөгийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Энэхүү ослоос хэдхэн цагийн өмнө тэрээр хувийн онгоцондоо сууж байгаагаа харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээндээ байрлуулсан юм.

Марилия Мендонса өсвөр насандаа дуучны карьераа эхлүүлж, 2016 онд үндэсний хэмжээний од болоод байжээ. Тэрээр Бразилын Сертанежо гэх хөгжмийн урсгалын томоохон нэрсийн нэг бөгөөд 2019 онд Латин Грэммигийн эзэн болсон байна.

Коронавирусийн цар тахлын улмаас Мендонса өнгөрсөн жил хэд хэдэн цахим тоглолт хийсэн бөгөөд эдгээр тоглолтын нэгийг 3.3 сая хүн үзэж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалтын дээд амжилтыг тогтоосон юм.

Screen Shot 2021 11 05 at 18

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.