УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүчингийн хэрэгт холбогдсон уу

УИХ-ын нэгэн гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон талаар өчигдөр мэдээлсэн. Хэрэв энэ нь үнэн бол бүлэг хүчин гэж зүйл заалт нь хүндрэх нөхцөл үүсээд байгаа аж. 

Хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн гэж "Зууны мэдээ" сонинд мэдээлсэн. 

Харин өнөөдрийн зарим хэвлэлд Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон Х.Болорчулууны нэр гарч ирлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ талаар "Оюутолгойн гэрээг эсэргүүцсэнтэй холбоотойгоор харлуулах ажиллагаа" хэмээн мэдэгдсэн байна. 

гэв. 

Тэгэхээр Х.Болорчулууны өөрийнх нь хэлснээр гишүүний нэр төрийг харлуулах ажиллагаа явагдаж байж магадгүй боллоо. Цаг хугацаа үнэн, мөнийг шүүн гаргаж ирэх биз ээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.