СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-10-26

Эерэг мэдээ: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын дэлхийн дэд аварга болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо зохиогдсон сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Манай улсаас тэмцээний чансаа оноо 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Н.Содбилэг 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын Дэлхийн дэд аварга боллоо. Тэрбээр нийт есөн өрөг тоглож найм хожиж, нэг удаа тэнцэн ийнхүү дэд аварга болсон байна. Түүний дасгажуулагч Их мастер С.Билгүүн ажээ. 

Энэхүү тэмцээнд манай улсаас нийт таван тамирчин оюунаа сорьж чансаа оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 29 дүгээр байр эзэлжээ.

Баг тамирчид энэ сарын 27-ны өдөр 22:40 -д эх орондоо ирэх гэнэ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.