Энэтхэг, Балбад үер, хөрсний нуралтын улмаас 116 хүн нас баржээ

Энэтхэг, Балба улсад сүүлийн хэд хоногийн турш үргэлжилсэн их хэмжээний үер, хөрсний нуралтын улмаас 116 хүн амиа алдаж, олон тооны иргэн сураггүй алга болжээ.

Харин өмнө зүгийн Керала мужид 39 иргэн эндээд байгаа аж. Тус мужийн нэг байшин асар том хэмжээний хөрсний нуралтад дарагдаж, гэр бүлийн таван гишүүн амиа алдсан болохыг орон нутгийн албаны хүн "AFP" агентлагт ярьжээ.

caa8f1639a7244b5886c4a700fdd3d90

ce4f4d2761cf4af0bd7fe6d0238fdfe2

Түүнчлэн, одоогийн байдлаар 43 хүн ор сураггүй алга болсон байгаа аж.

Тус улсын Гамшгийн менежментийн хэлтсийн ажилтан Хумкала Пандей нөхцөл байдлын талаар "Олон газарт бороо орсоор байгаа. Бид бүс нутгийн мэдээллүүдийг нэгтгэн цуглуулсаар байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй" хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.