Хатан хаан айлчлалаа цуцалж, амрах хэрэгтэй болжээ

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет Умард Ирландад хоёр хоногийн хугацаатай айлчлахаар төлөвлөж байсан. Гэвч эмч нар хатан хааныг ирэх өдрүүдэд амрах хэрэгтэй хэмээн зөвлөсөн тул Умард Ирланд дахь айлчлалаа цуцалжээ.

Хатан хаан лхагва гарагт Умард Ирландад хийх ёстой байсан айлчлалаа цуцалсандаа сэтгэл дундуур байгааг Букингэмийн ордноос мэдээлсэн байна. Мөн тэрээр Умард Ирландын ард иргэдэд сайн сайхныг хүсч, ирээдүйд айлчлах тухай дахин бодолцож үзнэ гэдгээ илэрхийлжээ.

Энэ жил 95 настай Хатан хаан Виндсор шилтгээнд амарч байна. юм. Зочдын дунд Микрософт корпорацийг үүсгэн байгуулагч тэрбумтан Билл Гэйтс багтжээ.

Энэ долоо хоногийн эхэнд Элизабет хатан олон нийтийн арга хэмжээнд анх удаа таяг тулан гарч ирснийг эх сурвалжууд онцолж байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.