СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-20

БШУЯ-ны төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2021-10-20/ хуралдаанаар зарим томилгоог хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд түүний оронд Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг томиллоо. Тэрээр 2020 тавдугаар сараас БСШУСЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга, сайдаар дэвшин ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны дараа шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон. Харин өнөөдрөөр тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдов.

Засгийн газрын ээлжит томилгооны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар Б.Солонгоог томилов. Өмнөх дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон тул ийнхүү орлон томилж байна. Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, дараах асуудлыг хэлэлцэж байна. 

-Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
-Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц,
-Их, дээд сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон орон нутагт хөгжүүлэх тухай,
-Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн талаар зэрэг 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.