Хятадын загас агнуурын усан онгоц живж, багийн гишүүд сураггүй алга болжээ

Хятадын загас агнуурын хөлөг онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсгийн усанд живж, багийн долоон гишүүн сураггүй алга болоод байгааг орон нутгийн Эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.

Албаныхны мэдээлснээр, 239 тонн жинтэй тус онгоц нь Гунсан хотын Ёчён арлаас баруун урагш 124 километрийн зайд хөмөрсөн байна.

Сураггүй алга болсон загасчдыг олохоор бүс нутгийн дөрвөн эргийн хөлөг онгоц, хоёр нисэх онгоц, загас агнуурын хяналтын завь болон Хятадын загас агнуурын хоёр хөлөг онгоц хамтран ажиллаж байгаа гэнэ. юм.

Хөмөрсөн хөлөг онгоц нь Өмнөд Солонгосын эдийн засгийн онцгой бүсэд тусгай зөвшөөрлийн дагуу загасчилж байжээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.