? LIVE: Зүүн салааны лагерийн замд тавиад удаагүй замын хашлагыг юуны учир солив

Зүүн салааны лагерийн замд тавиад удаагүй замын хашлагыг дахин сольж байгаа тухай иргэдийн гомдол, мэдээлэл манай редакцид ирсэн. Мэдээллийн мөрөөр сурвалжилга хийлээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Баянхошууны энэхүү 2.4 км авто замыг 2019-2020 онд шинээр тавьсан байна. Гэвч улсын комисс "тавьсан хашлага шаардлага хангахгүй байгаа тул шинээр солихоос нааш хүлээж авахгүй" гэжээ. Ингээд зам тавьсан компани өөрийн хөрөнгөөр 2.4 км авто замын хашлагыг шинээр сольж байгаа гэлээ.

Хашлага сольж буй ажилчин:

-Уг нь энэ хашлага шив шинээрээ байгаа. Жил гаруй л болж байгаа. Яагаад сольж байгааг мэдэх юм алга. Орж гарахад хүндрэлтэй байна. Сольж байгаа нь сайн ч яагаад сольж байгааг үнэхээр мэдэх зүйл алга.

-Тухайн жилд барьсан замын хашлагууд ер нь эвдэрсэн. Янзалсан. Ганц манай компанийн тавьсан хашлага ч биш. Тэр жилийн цементийн чанар муу байсан юм болов уу гэж ярьж байсан. Өөрсдийн хөрөнгөөр дахин сольж байна. Улсын комисс хүлээж аваагүй байгаа учраас бид өөрсдөө солино л доо. 10 гаруй хоногт хийчих байх. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.