Умард Солонгос дахин баллистик пуужин харважээ

БНАСАУ өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-ний өглөөний 10:17 цагт Зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын армиас мэдэгджээ.

Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр пуужинг Өмнөд Хамгён мужийн Синпо хотын ойролцоох байрлалаас зүүн тийш харвасан аж. Тус хорооны албан ёсны мэдэгдэлд "Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллагууд нэмэлт мэдээлэл цуглуулахаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна" гэж тэмдэглэсэн байна.

юм. Тус гурван улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж болон бусад арга хэмжээгээр дамжуулан Пхеньянтай дахин дипломат харилцаа үүсгэхээр зорьж байгаа аж.

optimize1

Гэвч Тус улсын зүгээс энэ сарын эхээр хоёр Солонгос хоорондын харилцаа холбооны сувгуудыг дахин идэвхжүүлсэн нь БНСУ-ын эрх баригчдын найдварыг төрүүлсэн хэдий ч энэ удаагийн пуужингийн туршилт нөхцөл байдлыг эргэн тогтворгүй болгоод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.