Энэтхэгт үерийн улмаас 30 орчим хүн нас баржээ

Энэтхэг улсын өмнөд нутагт үер бууж, хамгийн багадаа 26 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн дунд таван хүүхэд байгаа ажээ. Олон арван хүн сураггүй алга болсон тул нас барсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.

Керала мужийн Коттаяам дүүрэгт байшин барилга үерт урсаж, иргэд боогдсон байна. Үерийн дараа мужийн нутаг дэвсгэрт хөрс гулссан байна. Аврах ажиллагаанд Энэтхэгийн арми нэгджээ.  

Орон гэрээ алдсан иргэдэд нисдэг тэргээр хүнсний тусламж хүргэсэн байна.

Загас барьдаг завинууд иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байна. Орон нутгийн аврах албаныхан шавар шалбааг, хад чулууг цэвэрлэхэд тусалжээ. Үерт автсан бүсэд аврах төвүүдийг байгуулжээ. Одоогоор 44 гол мөрөн савнаас хальсан байна.

image

Керала мужид гурван жилийн өмнө үерийн улмаас 400 орчим иргэн амиа алдаж байжээ.

 103083930 048704892 1

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.