СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жамсрангийн Цэвээний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээний мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал "Их Засаг" олон улсын их сургууль дээр өрнөж байна.

Хурлыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн болон Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар "Их Засаг" олон улсын их сургууль, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, МАН-ын Стратеги академи, Буриад судлалын академи, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг юм.

Эрдэм шинжилгээний хурлаар:

  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очиржав "Жамсрангийн Цэвээн: Швейцар лугаа адил",
  • "Их Засаг" олон улсын их сургуулийн проректор, доктор, профессор Ж.Цэцэгмаа "Ж.Цэвээн нь шинэ Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагыг үндэслэгч болох нь",
  • ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Э.Пүрэвжав "Эгэлгүй эрдэмт Жамсрангийн Цэвээн",
  • ҮБХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Н.Чинбат "Нэрт эрдэмтэн Ж.Цэвээний улс орны батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр",
  • МАН-ын төв архивын ажилтан, түүхийн шинжлэх ухааны докторант Б.Баасанжаргал "Ж.Цэвээний орчуулсан "Дорно дахин үүр цайж байна" хэмээх шинжлэлийн бичиг номын тухай",
  • Буриад судлалын академийн ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Одмандах "Ж.Цэвээн ба "Шинэ толь" сонины түүхийн үнэнийг тодруулах асуудалд",
  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрх үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Ч.Батдорж "Ж.Цэвээний Монгол Улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр",
  • ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор Б.Нацагдорж "Ж.Цэвээний гэрэл зургийн өв",
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Батбаяр "Анхдугаар Үндсэн хуулийн судалгааны эх сурвалж ба Улсын эрх" зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Хуралд "Их Засаг" олон улсын их сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Ням-Осор, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар нар үг хэлэх юм.

Мөн , МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илгээлт хүргүүлжээ.

Энэ үеэр Үндэсний номын санд хадгалж буй нэрт эрдэмтэн Ж.Цэвээнтэй холбоотой ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.