С.Жавхлан: УИХ болон Засгийн газрыг огцортол сууна. Би төв талбайгаас хөдлөхгүй
УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийж, УИХ болон Засгийн газрыг огцрохыг шаардлаа.
Тэрбээр, Монголын төр засаг хэцүү байна. Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уучлалт гуйгаад огцор. УИХ нь тар. Монгол Улсыг авч явах, мэдлэг чадвартай залуучууд олон байгаа.
Монголын төр засаг хэцүү байна. Тиймээс энэ төр удирдаж байгаа хүмүүсийг буутал нь сууна. Монголд сайн цаг ирж л таараа. Иргэд маань дэмжээд хүрээд ирээрэй. Энэ хүмүүс огцортол би эндээс холдохгүй.
Амин хувиа хичээсэн эрх баригчид олон байна. Үүний ард монгол түмэн хохирч үхээд үрэгдээд дууслаа. Тэгэхээр одоо тэмцэх цаг нь болсон. Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарыг гарч ирж уулзахыг хүлээе. Их хурал нь иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байна. Долоон жил олон суудалтай гаргаж доромжлууллаа.
УИХ болон Засгийн газрыг огцортол сууна. Би төв талбайгаас хөдлөхгүй, олон сар жил ч сууна. Ерөнхийлөгч өнөөдөр хариуцлагаас зугтаагаад мод тариад явж байна. Гэтэл өнөөдөр өвчин зовлондоо нэрвэгдэж, иргэд нь идэх хоол хүнсгүй, түлшгүй осгож, өвдөж байхад тоохгүй байна. Зунжин найр наадам хэсч нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хүний амь нисдэг дроны шоунаас үнэгүй болчихсон юмуу, хүний амь 50 мянган ам доллараас хямдхан болчихсон юмуу.
Энэ хүмүүсийг гарч ирээд асуултад хариулт өгч уучлал гуйж, буутал нь сууна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.