Энэтхэг улс гадаадын жуулчдыг хүлээж авна

Энэтхэг улсад коронавирусийн халдварын өдөр тутмын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цар тахлын хязгаарлалтуудыг сулруулж, гадаадын жуулчдад хилээ нээхээр болжээ.

Харин ирэх 11 дүгээр сарын 15-наас эхлэн арилжааны нислэгээр ирсэн хүмүүст жуулчны виз олгох юм.

Ингэснээр, энэ баасан гарагт Энэтхэгт газардсан гадаадын жуулчид цар тахал эхэлснээс хойш 19 сарын дараа тус улсад ирсэн анхны аялагчид болж байна.

bf9ac800626bf5d3b44839c5648a1879ef2a831e

covid 19 travel and tourism india e1633944505288

Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар 2020 оны 3 дугаар сараас хойш хилээ хааж, жуулчны виз олгохоо больсон билээ. юм. Түүнчлэн, Энэтхэгийн нийт хүн амын 70 гаруй хувь нь вакцины нэг тунд хамрагджээ.

 Аялал жуулчлалын салбар нь Энэтхэгийн ДНБ-ий бараг долоон хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлчилгээний салбарт олон сая ажлын байрыг бий болгодог билээ.

Гэвч Энэтхэг улс өнгөрсөн онд ердөө 2.74 сая гадаадын жуулчин татжээ. Үүнтэй харьцуулахад, 2019 онд тус улсад нийт 10.93 сая жуулчин зочилсон байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.