? LIVE: Залууст жилийн 3%-ийн хүүтэй 15 сая хүртэлх барьцаагүй бизнесийн зээл олгоно

“Од, чагт, тэг” контентийн багийн зүгээс залууст ердөө жилийн 3%-ийн хүүтэй 15 сая хүртэлх барьцаагүй бизнесийн зээл олгох төслөө танилцууллаа.  

"Од, Чагт, Тэг" контентийн гол зорилго нь ажил хийх сонирхолгүй хүн амыг сэдэлжүүлэх, хүн хүсвэл ажил хийж, бүх зүйлийг багаас нь эхлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжтойг харуулах, бизнесийн арга ухаанд сургах боломжийг олгох, мөн хувь хүнд санхүүгийн боловсрол олгон хангалуун сайхан амьдрах ухааныг үлгэрлэн харуулах юм.

Тус контентод хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, бизнесээ өргөжүүлж, амжилтанд хүрэх зорилготой өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчид оролцох боломжтой.

Дараа дараагийн оролцогчдыг “Од, чагт, тэг” контентийн багийн зүгээс өгөх ердөө жилийн 3%-ийн хүүтэй 15 сая хүртэлх барьцаагүй зээл, мөн нэвтрүүлгийн хамтрагч нарын зүгээс өгөх бизнесийн зөвлөгөө, зөвлөмж хүлээж байна. Халамж хүртэж, гараа хумхиж суух уу? Багаас нь эхэлж төсөөлөөгүй өндөрлөгт хүрэх үү?

Та бүхэн "contact@mongoliatoday.mn" хаяг болон https://m.facebook.com/mongoliatoday.agency/ хаягаар нэвтрүүлгийн багтай холбогдон өөрийн хийж буй бизнесийн танилцуулгаа илгээн нэвтрүүлэгт оролцох боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.