Эрээнд Ковидын халдвар гарсны улмаас Замын-Үүдийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул БНХАУ-ын талаас 2021 оны аравдугаар сарын 14-ний 07.00 цагаас эхлэн хилийн боомтыг хаах шийдвэр гаргажээ.
Одоогоор БНХАУ-ын талаас Эрээн хотын иргэдийг коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд түүний дараа хил нээх асуудлыг ярина гэсэн албан бус мэдээлэл байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.