Михаэль Шумахерийн гэр бүл түүний эмчилгээний зардалд зориулж байшингаа заржээ

"Формула-1" уралдааны долоон удаагийн аварга, алдарт нисгэгч Михаэль Шумахерын гэр бүл түүний эмчилгээний зардалд зориулж гэр бүлийн тансаг харшаа 59 сая фунт стерлингээр зарсан болох нь ил болжээ.

"Netflix" платформ дээр гарсан Шумахерын тухай баримтат киноны үеэр түүний эхнэр Корин Шумахер энэ талаар ярьсан байна. Түүний хэлснээр

Корин Шумахер "Түүнийг аливаа бэрхшээлээс асран хамгаалдаг сахиусан тэнгэрүүд байдаг гэдэгт би итгэдэг байсан. Михаэль биднийг үргэлж хамгаалж ирсэн, харин одоо бид Михаэлийг хамгаалж байна" хэмээн ярьсан байна.

Ослын улмаас комд орсон тэрээр бараг жилийн дараа ухаан орсон бөгөөд түүнээс хойш урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тамирчны ар гэрийнхэн түүний эрүүл мэндийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Рамблер

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.