Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын хүрээнд 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх тул 2021 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд зарим газар цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ.
Тодруулбал өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлах юм байна.
Аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд:
- Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22, 32 дугаар хороо
- Тахилт
- Мал бордох
- Баруун туруун
- Эмээлт
- Рашаант
- Төмөр замын 361-ийн гарам
- Жаргалант тосгон
- Партизан
- Ар гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдахыг мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.