Дартсын гранприд Вельсчүүд "наадлаа"
Дартсын BoyleSports дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Англи улсын Лиестер хотноо зохион байгуулагдсан тус гранпри тэмцээнд PDC холбооны чансааг тэргүүлж буй 16 тамирчин болон сонгон шалгаруулалтаас шалгарсан 16 тамирчин буюу нийт 32 тамирчин өрсөлдлөө. Энд дэлхийн гурав, дэлхийн гранпри тэмцээний таван удаагийн аварга Майкл Ван Гервин, өнгөрсөн оны дэлхийн аварга бөгөөд 2018 оны дэлхийн гранпри тэмцээний аварга Петр Врайт, энэ оны дэлхийн аварга бөгөөд өнгөрсөн оны дэлхийн гранпри тэмцээний аварга Гервин Прайс нарын аваргууд бүгд оролцсон томоохон тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээний гол дуулиан эхний өрөгт Майкл Ван Гервин, Петр Врайт нарын аваргууд хожигдсон бол финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Гервин Прайс өөрийн нутаг нэгт Жонни Клайтонтой тунан үлдлээ. Үзэгчид Гервин Прайсийг аварга цолоо хамгаалж дахин түрүүлнэ гэж таамаг дэвшүүлж байсан ч Жонни Клайтон аваргыг 5:1 харьцаагаар илт илүүрхэн буулган авч карьерийнхаа анхны гранпри тэмцээний түрүү, 110.000 паундын шагналын эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.