Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалт бүрэн дууслаа.

Энэхүү бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 3.4 км замыг хүлээж авах арга хэмжээ 9-р хорооны нутаг дэвсгэрт боллоо.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж болон тус хорооны иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.

243375258 1374220756313657 4863587244661484002 n
. Мөн хороон дундах зарим авто замууд найман метрийн өргөнтэй ба хоёр эгнээтэй. Уг авто замын бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Баянхошуу дэд төвд барьсан сургууль, цэцэрлэг, инженерийн шугам сүлжээг иргэдэд хүртээмжтэй байнгын ашиглалттай байлгах боломж бүрдэж байна.

243107978 1374214406314292 74784383157896119 n
Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019-2021 онд 18 байршилд 22.8 км авто зам ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан. Гэр хорооллын шороон замыг хатуу хучилттай авто зам болгосноор орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрахаас гадна томоохон уулзвар замуудын ачаалал багасах зэрэг олон ач холбогдолтой юм.

243206567 1374234586312274 2641393965777470798 n

243340696 1374216076314125 7430976545774479290 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.