Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ.

Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.

 244202665 4284002521714846 7534866259062435301 n

Улмаар долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэв. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо. Улмаар цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.

244129876 179514467662809 4654836305249686550 n

244139580 551821252544760 3017416378706272970 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.