СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-10-07

БШУЯ, “Facebook” компани хамтран 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ.

Хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэй “Faro Foundation Mongolia” ТББ Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон сорил бэрхшээлтэй тулгарч, цар тахлын улмаас хүүхэд залууст боловсролын хоцрогдол үүсээд байгаа. Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хүүхэд залуусынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж байна. БШУЯ Facebook компанитай хамтран Монголын хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж байгаад туйлын баяртай байна” гэв.

“Facebook” компанийн Ази номхон далай, Хонконг, Монголыг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулалтын газрын захирал Жорж Чен, “Facebook компани энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 1000 багшид тоон бичиг үсгийн сургалт явуулж, сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр хангахаар БШУЯ-тай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид аль болох эртнээс энэ төрлийн боловсролыг олгох нь ирээдүйн интернэт орчныг илүү аюулгүй, эерэг болгоно гэдэгт итгэдэг” гэсэн юм.

Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон багш нарын төлөөлөлтэй хамтран сургалтын материалууд боловсруулсан бөгөөд www.wethinkdigital.fb.com холбоосоор орж цахим хичээлийг татаж авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.