? LIVE: Ц.Нямдорж: Хариуцлагын асуудал яригдаж байгаа ч сайд нарын түвшинд яригдаагүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн байдлаар манай улс 6.4 сая тун вакцин татан аваад байгаа. Үүн дээр нэмээд

Монгол Улсын вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр дархлаажуулалт хийх нөхцөл бүрдүүлэхээр боллоо" гэв.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүссэн асуудлыг шийдвэрлэх, байдлыг хэвийн горимд оруулах шаардлага байна. Салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, би ахлахаар болж байна.

Бүрэлдэхүүнд холбогдох сайд, удирдлагууд оролцоно. Мөн шатахуун, халдварын тархалт гээд олон асуудал байна. Энэ нь улстөрийн хурцадмал үед бий болж байна.

Ковидын нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий нийтээрээ хүнд байна. ЭМЯ, УОК бүгд чадлаараа ажиллаж байна. Ковидын дараа эдийн засгийн том асуудал бий болно. . АНУ-аас 2000 мянган орчим ам.доллараар ирдэг байсан ачааны тээврийн зардал 10-аад мянган ам.долларт хүртсэн. Урд хөршийн тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. Ерөнхий том зургаар нь харвал дэлхий дахинд ч ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд байна. Үүний хаялга монголоор дайрч гарах дүр зураг харагдаж байна. Үүнийг даван гарах асуудал онцгой анхаарал татаж байна.

-Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдсан уу?

-Би түрүүн дэлхийн байдал сайнгүй байна гэж ярьсан даа. Шатахууны хомстолд оруулсан нь гадаад хүчин зүйлсээс шалтгаалж байгаа. . Цаашид ажил сайжруулах арга хэмжээ авна. Миний хувьд улс төрд нэлээдгүй хэдэн жил боллоо. Ийм олон хямрал, хямрал гарч байгаагүй. 1990 оноос хойш 4 дэх хямрал болж байна.. Тэрнээс биш бусад дарга нар ажлаа өгсөн зүйл байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.