СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-06

LIVE: Ж.Болд: Д.Монголхүү нь цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад ирж мэдүүлэг өгөөгүй тул дайчлан баривчилсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэн Д.Монголхүүг дайчлан баривчилсан асуудалдаа ЦЕГ-ын дарга Ж.Болд албан ёсоор тайлбар хийлээ. Тэрбээр:

Цагдаагийн байгууллага нь нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн үүрэгтэй. Үүнийхээ дагуу үүргээ гүйцэтгэлээ. Ковидын цар тахал тархсан энэ үед жагсаал цуглаан хийх хориотой хэдий ч бид иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэсээр ирсэн. Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудалд би мэдээлэл өгье. Есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэр бүхий иргэд Сүхбаатарын талбай болон Эрх чөлөөний талбай дээр жагсаж эхэлсэн. Есдүгээр сарын 30-ны өдөр тэдгээр жагсагчид хайрцагтай гутал талбай руу оруулна гэсэн. Гутал дотор нь ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх бодис байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Иймээс уг хайрцагтай зүйлийг талбай руу оруулахгүй гэхэд тэрбээр цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн тул түүнийг дайчлан баривчилсан. Нийгмийн хэв журмыг алдагдуулж, гар утсаараа бичлэг хийж цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд халдсан асуудалд нь бид хүндэтгэлтэй хандсан. .

Мөн иргэн Э.Одбаяр гар утсаараа лайв хийж цагдаагийн алба хаагчдыг доромжилсон тул түүнд 2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр дайчлан баривчилсан.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ррр
2 жилийн өмнө
202.21.124.134

Цагдаагийн нэр хүнд чихшиг, цагдаагийн нэр хүнд 99 дэх асуудал шүү. Хүний өөрийгөө өмгөөлж хамгаалах, цагдаагийн хууль бус үйлдлийг баримтжуулах эрхийг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй. Хүн, хууль, хүний эрх бүх зүйлийн дээр байх ёстой. Цагдаа бол хууль биш, хуулийг сахиулагч байх ёстой. Одоо бол зүгээр л улстөрчдийн шивэртэй гутал болсон бна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.187.169

Тэл лайв дээр гарч байна лээ хайрцагтай гуталаа шалгуулаад оры гэтэл шалгахгүй цагдаа нар шууд булаагаад авсан ш дээ тэгээд Монголхүү-г шууд хүчээр цагдаа нар аваад явсан, Дарга нар нь хүртэл ийм худлаа мэдээлэл өгөх гэж. Итгэхгүй бол Лайв дээр бүх юм нь тод байгаа

Зочн
2 жилийн өмнө
202.9.40.116

Гүйж харайж ч чадахгүй гахай шиг тарган болд торойнуудынаа дунд очоо чээ.Пэндийсэн тарган идэмхий хомхой хахуулаар генэрал аваад хэдэн 10р анги ч төгсөөгзй маанаг цагдаагаа б.баархүү гэгч худалч яран булдруугаа турхираад ард инуугдаж идээд сууна Идэмхий тарган гахай зайлаач гүйж харайхгүй чихммэлээ

Mgl
2 жилийн өмнө
122.201.22.35

Mongold gytal n dotor bombog xiideg terrorists bolson um uu. Yzyyleed l orox gesen bichleg n bsan. Xoid solongos bish , zalyys yzel bodloo ilerxiilex erxtei yls shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.