СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-06

🔴 LIVE: О.Магнай: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэдийг барьж, хорьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн зарим иргэдийг баривчилсан. Энэ үеэр цагдаагийн байгууллага зарим эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, газар чирсэнд зарим иргэд бухимдаж байгаа ажээ. Мөн тус эсэргүүцлийн суултад Монголд суугаа Европын холбооны төлөөлөгч, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллийг уриад байгаа ажээ.

Б.Баасандорж: Цагдаа, прокурорын үйл ажиллагаанд ХЗДХЯ оролцдоггүй

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан иргэд жагсагчид салбарын яамны үүдэнд жагсаал цуглаан хийж, сайд Х.Нямбаатартай биечлэн уулзаж, шаардлага хүргүүлэх гэсэн боловч сайд Засгийн газрын хуралдаанд сууж байгаа хэмээн ТНБД Б.Баасандорж
гарч ирж жагсагчидтай уулзав. 
Түүний гарч ирэнгүүт "Хорьсон цагдсан хүмүүсийг сулла. Хуульзүйн сайдыг огцор" хэмээн хашгиралдсан юм. Харин яамаа төлөөлж гарч ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж " Нэгдүгээрт Хууль зүй дотоод хэргийн яам эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс оролдоггүй юм. Прокурорын хяналтан доор Цагдаагийн байгууллага бие дааж хийдэг зүйл. Төрийн үйл ажиллагааг явуулахад хүндэтгэлтэй хандаач ээ. Төрийн алба хаагчид ажлаа явуулж байна. Хүндэтгэлтэй хандаач. Яамны зүгээс холбогдох төрийн байгууллагуудад уламжилж өгье. Та нар шаардлагынхаа нэг надад гардуулж өг, би цаг алдахгүй хариу эргэж өгнө мэдэгдэнэ. . Би болж байгаа үйл явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэж байна. Уул нь албан шаардлагаа надад өгсөн бол бүртгэж аваад сайдад хүргүүлнэ" гэсэн юм. 

О.Магнай: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэдийг барьж, хорьж байна

О.Магнай: Монгол Улсын үндсэн хуулийг хамгаалахаар иргэд энд ирсэн юм аа. . Монголд эрх чөлөө гэдэг бол маш чухал зүйл. Энэ сарын 5-наас хойш цагдааг урдаа барьж турхираад 10-аад хүн баривчлаад байна.

Чулуун шалан дээр суухаар зорчих хөдөлгөөнд саад болсон гэж байна. Д.Монголхүү болон бусад хүмүүсийг суллахыг шаардаж байна. Ардчилал гэдгийг иргэн бүр хамгаалах ёстой. Энэ бол монгол хүн бүрийн асуудал шүү. 

Үндсэн хуулиар жагсаж, цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болно гэж хуулиар баталгаажсан эрх юм. Цагдаа нар ямар нэгэн хууль ярихгүйгээр дарга ийшээ битгий оруул гэсэн юм хэлээд байгаа. Ардчилсан улсын цагдаа ингэдэггүй. Цагдаа, цэрэг хоёрын хамгийн том ялгаа бол цэрэг бол тушаал биелүүлнэ нь дараа нь хариуцлага хүлээхгүй. . Тэрнээс бол цагдаагийн байгууллагын тавьсан шаардлага бүрийг биелүүлэх үүрэг байхгүй.

Б.Батцэнгэл: Залуучуудыгаа уриалмаар байна. Одоо тэмц. Тэгэхгүй бол хүртэх ёстойгоо хүртэнэ гэж хэлмээр байна

Б.Батцэнгэл: Иргэн хүнийхээ хувьд өглөө бичлэг үзээд ирлээ. . Энэ бол ямар нэгэн намын тухай асуудал биш. Иргэд маань батлуулсан хуулиа цагдаа нараас, дарга нараас, МАН-аас хамгаалахгүй бол бид нар одоо хэн ч биш болох гээд байна. Ийм улсад байх уу. Цаашдаа ямар улсад амьдрах вэ гэдэг цаг ирчихээд байна. Залуучуудыгаа уриалмаар байна. Одоо тэмц. . Харин одоо шоронгоо дүүргье гэж бодож байгаа юм уу. Бүгдийг нь баривчлахаар шорон хүрэх үү. Шоронгоо бэлдсэн юм уу гэж асуумаар байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.