"Netflix" Чэдвик Боузмэны нэрэмжит тэтгэлгийн сан байгуулжээ

"Netflix" компани болон АНУ-ын Ховард их сургууль хамтран жүжигчин Чэдвик Боузмэны нэрэмжит 5.4 сая ам.долларын тэтгэлгийн сан байгуулжээ.

Энэхүү тэтгэлэг нь Ховардын Урлагийн коллежийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг хамрах аж. Боузмэн тус сургуульд найруулагчийн чиглэлээр суралцан, 2000 онд төгссөн бөгөөд энэ оны эхээр энэхүү коллежийг Боузмэны нэрээр нэрлэсэн юм.

Энэ удаагийн семестрт анги тус бүрийн нэг оюутанд тус тэтгэлгийг олгох аж. Харин үүнээс хойш жил бүр нэг шинэ оюутан тэтгэлэг хүртэх юм.

 xlarge

Ховард их сургуулийн Ерөнхийлөгч, доктор Уэйн A.Фредерик энэ талаар "Бид төгсөгч Чэдвик Боузмэны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд гүн талархал илэрхийлж байна. Бидэнд тасралтгүй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа Чэдвикийн эхнэр, хатагтай Симон Ледвард-Боузмэн болон гайхалтай чухал бэлэг өгсөн "Netflix"-т талархаж байна" хэмээн ярьжээ.

"Black Panther" киноны гол дүрээрээ алдаршсан Америкийн жүжигчин Чэдвик Боузмэн 2020 оны 8 дугаар сард хорт хавдрын улмаас нас барсан билээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.