СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2021-10-05

“Эхлэл” брендийн “ХУЛАН-21” VS БНХАУ-ын Doogee X96 PRO

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Монгол Улсын үндэсний үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брендийн инженерүүд олон жил хөдөлмөрлөсний дүнд “Хулан-21 PLUS” хэмээх анхны ухаалаг гар утсыг бүтээсэн тухайгаа зарлаж, есдүгээр сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр нээлт хийн, худалдаанд гаргасан.

Гэвч “Эхлэл” брендийнхэн БНХАУ-д угсруулсан 4440 гар утсаа Монгол Улс руу оруулахдаа “Гар утасны эх хавтан, зай хураагуурын таг” хэмээн хуурамч мэдүүлэг бүрдүүлэн өгч 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон хэмээн өнөөдөр ГЕГ-аас мэдээллээ.

Мөн ГЕГ-аас “Эхлэл” брендийн “Хулан-21” PLUS гар утас нь БНХАУ-ын “Doogee X96 PRO” гар утастай яг ижилхэн болохыг ч олж илрүүлснээ мэдээллээ.

БНХАУ-ын “Doogee X96 PRO” маркийн гар утасны глобал хувилбар нь албан ёсны дэлгүүртээ 155.99 ам.доллараар худалдагддаг бөгөөд Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар тооцож үзвэл 455,797 төгрөгийн үнэтэй байдаг аж. Үүндээр НӨАТ-ын 10, гаалийн 5 хувийн татвараа нэмж тооцвол монгол улсад 524,166 төгрөгөөр орж ирдэг аж.

Харин юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

мандуул
1 жилийн өмнө
66.181.161.115

маш гое утас байна

Зочин
6 сарын өмнө
64.119.30.54

Хулан 21 дэлгэц яаж захиалах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.