Тормоз нь ажиллагаагүй болсон ачааны автомашин айлын хашаа мөргөжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан бэртжээ. 

Энэ талаарх дуудлагыг 10.04-ний өдрийн 14:47 цагт Нийслэлийн онцгой байдал хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тормоз ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, , Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.