СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-05

Соёлын салбарынхан "Баянгол Агропарк"-т долоо хоногт 2500 мод тарихаар бэлтгэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасантай холбогдуулан Соёлын яам, харьяа байгууллагуудтай хамтран өчигдрөөс эхлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, мод тарьж эхэллээ.

"50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувийг моджуулахаар төлөвлөж, 2500 мод тарих бэлтгэл ажлыг хангагдаж дууссан юм. Цаашид моддын арчилгааг тус паркийн 20 гаруй ажилтан байнга хариуцаж ажиллана.

“Баянгол-Агропарк” нь иргэд амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, оюутан, сурагч, иргэдэд экологийн боловсрол олгох, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод сөөг, цэцэг, нарийн ногоо үржүүлэх зорилготой орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний модыг 2030 он гэхэд тарихаар төлөвлөж буйг мэдэгдсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.