Энэтхэг: Коронавирусээр нас барсан иргэдийн гэр бүлд 674 ам.долларын нөхөн төлбөр олгоно

Энэтхэг улсын Дээд шүүх коронавирусийн улмаас нас барсан хүн бүрийн гэр бүлд 50 мянган рупи буюу 674 ам.долларын нөхөн төлбөр олгох Засгийн газрын шийдвэрийг баталжээ.

Тус улсын Гамшгаас хамгаалах хуулийн дагуу цар тахлаар өвчлөн, нас барсан иргэдийн гэр бүл нөхөн төлбөр авах ёстой гэж үзсэн хуульчид өргөдөл гаргасны дараа эрх баригчид уг шийдвэрийг гаргасан байна. билээ.

 120719054 a10690c3 0cd5 42bd b73c 58114b6fd7e8

Гэвч зарим мужийн зүгээс нөхөн олговрыг Засгийн газраас санхүүжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар, тус улсын нийт 447 мянга гаруй хүн цар тахлын улмаас нас бараад байгаа билээ. Гэхдээ шинжээчдийн тооцоол байгаагаар нас баралтын бодит тоо нь албан ёсны тооноос 10 дахин илүү байж магадгүй аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.