“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Оролцоо" төслийн залуус нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн тавдугаар ээлжийн залуус нэгдэж мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” гэсэн уриалга гарган аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсныг онцлон дурдсан билээ.

243767145 6183607355043987 7221820113711520346 n

. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хуурай замын цэргийн сургалтын төв дахь "Оролцоо" төслийн тавдугаар ээлжид нийт 255 оролцогч хамрагдаж байна.

243330134 6183607098377346 7470426203984432974 n

Үүнээс гадна орон нутагтаа ажлын байрны дадлага хийх, цаашлаад байнгын ажлын байраар хангагдах боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажлын өдөрлөг зохион байгуулах үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорноговь аймгийн зарим ажил олгогч аймгийнхаа оролцогчидтой онлайнаар холбогдон ажлын байрны танилцуулга хийлээ. .

243753093 6183607811710608 2677923098231205137 n

243904504 6183606951710694 5902479498823386964 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.