БИЧЛЭГ: Э.Цэндбаатар: Жиндээ орох асуудалгүй, сөгдөж мөргөж гуйсан
Спорт сонирхогчид төдийгүй нийт монголчуудын анхаарлын төвд ороод байсан сонирхогчдын боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг жинд Монгол улсаа төлөөлөн тулалдах тамирчны сонгон шалгаруулалт хийх сорил тулаан өнөөдөр болох байсан ч цуцлагдлаа.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулжээ. Тэрбээр "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" гэжээ.
Э.Цэндбаатар дараах бичлэгийг өөрийн цахим хуудаснаа байршуулсан юм.
Энэхүү тулаан залуу тамирчин О.Тулга болон МУГТ Э.Цэндбаатар нарын хооронд явагдах учиртай байсан ч өнөөдөр /2021-10-03/ өглөө тулааны өмнөх жин үзэлтэнд МУГТ Э.Цэндбаатар очсонгүй. Харин О.Тулга жингээ үзүүлж 59.9 кг жингээр жиндээ амжилттай орсон байна. Иймд дүрмийн дагуу, арга буюу сорил тулааныг цуцлахад хүрчээ.
Одоогоор Монголын боксын холбоо албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.