? LIVE: Ц.Сүхбаатар: Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмадын баярыг тэмдэглэдэг. Баяр тэмдэглэхээсээ илүү ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдэж өгөхийг Монголын ахмадуудын холбооноос хүслээ.

Ц.Сүхбаатар: Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 320 гаруй мянган ахмад байгаагаас 20 гаруй хувийг 70-аас дээш настай ахмадууд эзэлж байна. . Гэтэл одоогийн тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадууд хамгийн багадаа 460 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмад настаны тэтгэврийг жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх заалт хуулинд байдагч зохих журмын дагуу хэрэгждэггүй.

Засгийн газраас зургаан удаагийн тэтгэврийг зөрүүг арилгах, индексжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэвч тэтгэврийг зөрүүг арилгах хөрөнгийн төсөв байхгүй нэрийдлээр зөрүү арилгахгүй явсаар ирлээ.. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайдад 2022 оны нэгдүгээр улиралд багтаан тэтгэврийг зөрүүг арилгах нэмэлт хөрөнгийн эх үүсгэврийг улсын төсөвтөө суулгах шаардлагыг хүргүүлж байна гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.