Крис Рок коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын алдарт комедиан, жүжигчин Крис Рок коронавирусээр өвчилсөн болохоо өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн бөгөөд бусдыг цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалсан байна.

Тэрээр өөрийн албан ёсны Твиттер хуудаснаа "Би дөнгөж сая коронавирусийн халдвар авсан болохоо мэдлээ. Хэн ч үүнийг хүсэхгүй гэдэгт итгээрэй. Та бүхнийг вакцин тариулахыг уриалж байна" хэмээн бичжээ.

210919 chris rock jm 1546

Крис Рок өөрийн биеийн байдлын талаар огт дурдаагүй бөгөөд түүний төлөөлөгчид "CNN" агентлагт нэмэлт тайлбар өгөөгүй байна. "Saturday Night Live" нэвтрүүлгээр олонд танигдсан билээ.

Америкийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс коронавирусийн халдвар авах боломжтой хэвээр байгаа хэдий ч вакцин нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдэлийг эрс бууруулах аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.