Алжирын Ерөнхийлөгч асан Абделазиз Бутефлика 84 насандаа таалал төгсжээ

Алжир улсыг 1999-2019 оны хооронд удирдсан Ерөнхийлөгч асан Абделазиз Бутефлика 84 насандаа таалал төгссөн тухай орон нутгийн "ТВ1" телевиз мэдээлжээ.

Тэрээр 1990-ээд онд Алжирт өрнөж байсан иргэний мөргөлдөөний үе буюу "Хар арван жил"-д төгсгөл авчирсан гэж улс төрийн шинжээчид үздэг аж. Бутефликагийн удирдлага дор Алжирт 2005 онд бүх нийтийн санал асуулга явуулж, "Энх тайван, үндэсний эвлэрлийн дүрэм"-ийг баталсан нь тус улсын цуст мөргөлдөөнийг бодитоор зогсоосон байна.

Screenshot (131)

Тэрээр төрийн эрх барьж байсан сүүлийн жилүүддээ эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан бөгөөд тэргэнцэртэй явах болсон билээ.

Гэсэн хэдий ч Үүний улмаас тэрээр сонгуулиас нэрээ татсан хэдий ч ард иргэдийн эсэргүүцэл үргэлжилсээр байсан бөгөөд улмаар Алжир улс төрийн гүн хямралд орсон байна.

Ингээд

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.