Канарын арлуудад галт уул дэлбэрч, 5,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Испанийн Канарын арлуудын Кумбре Виежа галт уул өнгөрөгч ням гарагт дэлбэрсэн бөгөөд орон нутгийн 5,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Одоо галт уулын эргэн тойрон халуун хайлмаг, үнс, утаанд дарагдаад байгаа аж.

Орон нутгийн засаг захиргаанаас "Галт уулын дэлбэрэлт Эль Пасо мужийн Кабеза де Вака бүсэд эхэлсэн" гэж ням гарагийн 15:00 цагийн орчимд мэдээлсэн байна. Аюултай бүс гэж үзсэн хэдэн арван хэсэгт нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан бөгөөд түр хоргодох байрыг нээсэн байна.

60871d91a4204fe1acd6b542634b41cc

Гэхдээ Канарын бүс нутгийн тэргүүн Анхель Виктор Торресын хэлснээр галт уулсын дэлбэрэлтэд өртсөн бүс нь их хэмжээний ой модтой учир хүн ам цөөтэй аж. Тэрээр мөн одоогийн байдлаар хүний ​​амь эрсдээгүй гэдгийг тэмдэглэсэн байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн ням гарагийн орой тус бүсэд очин, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью Йорк руу нисэх ёстой байсан хэдий ч Ла Палма арал дээрх нөхцөл байдлын улмаас нислэгийн хуваариа хойшлуулсан гэж албаныхан мэдэгджээ.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр арлын оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын албаны 200 алба хаагч дайчлагдсан бөгөөд нисдэг тэргүүдийг ямагт бэлэн байлгаж байгаа аж.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.