? LIVE: Олон нийтэд Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Нямбаатарын нарын үйл ажиллагаа таалагджээ

Судалгааны “МEC” төвөөс улс төрчдийн үйл ажиллагааны талаарх судалгааг 2021 оны есдүгээр сарын 14-16-ны хооронд  Улаанбаатар хотын 1012 иргэдтэй утсаар холбогдон тандалтын судалгаа авчээ.

242184002 1160011331154382 1184168767580264604 n

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн пункт 5.6-аас 5.8 хувь болсон. Энэ нь зуны турш олон нийтэд харагдаагүй байж байгаад энэ сараас 9 сараас олон нийтийн өмнө нь гарч эхэлсэн. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ 3.8 пункт байна. Ер нь бол жил болгон хамгийн бага үзүүлэлттэй байдаг.

242056677 1160011294487719 7469748604152017296 n

242121625 1160011307821051 7546148758495014662 n

Ерөнхий сайдын үнэлгээ 0.3 пунктээр нэмэгдэж 5.7 болсон. Нэгдүгээрт вакцинжуулалт, Засгийн газрын хувьд ковидтой амьдрах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргаж байна. Аж ахуйн нэгжүүдийг хязгаарлахгүй байгаа нь эерэг үзүүлэлт.

242125519 1160011377821044 5881946885302849951 n

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабакарын пункт өнгөрсөн сарынхаас 0.4 пунктээр унасан. Яагаад унасан нь хотын түгжрэлээс болсон.

Түүнчлэн Үйл ажиллагаа нь таалагдаж улс төрчөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 29 хувьтай, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 27 хувьтай, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 24 хувьтай тэргүүлж байна.

Энэ сард Засгийн газрын хоёр гишүүний үйл ажиллагаа олон нийтэд таалагдаж эхэлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нарын үйл ажиллагаа олон нийтэд таалагдсан байна.

242177538 1160011397821042 3171442457533877747 n (1)

Учир нь Л.Энх-Амгалан сайдын хувьд МУИС, МҮИС-ийн асуудалд хатуу байр сууриа илэрхийлсэн. Хичээл, сургууль танхимаар хичээллэж эхэлсэн. Х.Нямбаатарын хувьд Рио тинтой болон Оюунтолгой гэрээг өөрчлөх ажлын хэсгийг тэргүүлж ажиллаж байгаа нь олон нийтэд таалагдсан.

. Учир нь зуны турш олон нийтийн өмнө нь гараагүй. Энэ нь иргэд ажлаа хийхийг шаардаж байна гэсэн үг. Ардчилсан намын дотоод хагарлаас үүдэн С.Эрдэнэ таалагдахгүй байна гэж 18 хувь нь үзсэн.  

242177538 1160011397821042 3171442457533877747 n

Энэ сард анх удаа иргэдээс Ковидын эсрэг вакцинжуулалтын үр нөлөөг асуусан. Иргэдийн 60 гаруй хувь нь вакцинжуулалт үр дүнтэй байна гэсэн үнэлт өгсөн.

242117739 1160011481154367 3065490200029923270 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.