СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-20

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үйл явцыг ажиглаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар 2021 оны 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-д явагдах Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцож байна.

Дэлхийн нийтийг донсолгосон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцаж байна.

Улс даяар зохион байгуулагдах энэхүү сонгуульд дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцож байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.