Хошорюү башёд эргэн ирж ээлжит даваагаа авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

jeju 01 01 01 

Найман өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол түүний араас долоон даваа, нэг унаатайгаар Миёогирюү нэхэж байна.

Найм дахь өдрийн барилдаанд монгол бөхчүүд хоорондоо таарч үзүүштэй барилдаануудыг үзүүллээ.

  • Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-3) - Маэгашира 1 Таканошо (4-4)
  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (1-7) - Комүсүби Такаяасү (3-5)
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров (3-5) - Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (2-4-2)
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (8-0) Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (3-5)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдрийн барилдаанд нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргилоор найм дахь даваагаа авлаа. Хоёр бөхийн хувьд 15 дахь учраа таарч буй нь энэ бөгөөд 10 дахь удаагаа Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давж байна. Харин өвчний улмаас башёг өнжөөд байсан Хошорюү С.Бямбасүрэн башёд эргэн ирж мөн нутаг нэгт Комүсүби Ичиножо А.Ичинноровтой барилдан ээлжит даваагаа авлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.