? LIVE: Боксын Армийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна

58 дахь удаагийн Армийн боксын ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж буй тус ДАШТ-д 36 орны 231 боксчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд дараах тамирчид тулалдана.

Армийн ДАШТ-д өрсөлдөх монгол баг

Энэ сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Армийн ДАШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 51 кг, 60 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 91 кг жингүүдийн урьдчилсан тулаанаар эхэлнэ.

А рингний гурав дахь тулаанд эмэгтэйчүүдийн -51кг жинд М.Энхжаргал Бразилын тулаанчтай, тав дахь тулаанд эмэгтэйчүүдийн -60кг жинд Г.Бадмаараг Узбекистаны тулаанчтай тус тус тулалдана. Харин В рингний найм дахь тулаанд эрэгтэйчүүдийн -69кг жинд С.Жавхланбаяр Беларусийн тулаанчтай тулалдана.

Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх тулаанд Б.Чинзориг Казахстаны тулаанчтай тулалдах хуваарьтай байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.