СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-17

🔴 Үдшийн музейд Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг 3 дахь өдрөө сурталчлан таниулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

🔴 Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм” нь 100 гаруй жилийн өмнө эрдэмтэн мэргэд, шилдэг урчуудын оюун ухаан, авьяас хөдөлмөрөөр бүтээгдэн цогцолж, монголчуудын сүсэг бишрэл, урлахуй ухааны боловсрол, хөгжилд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ.

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх, залуучуудыг эх орныхоо түүх, соёлоор бахархах боломжийг бүрдүүлэх, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Шөнийн музей” үйл ажиллагааг арав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлсээр байгаа ба бид дараах мэргэжлийн урлагийн байгууллагуудыг урьж оролцуулан хамтран ажилласан. Үүнд:
2015 онд “Үдшийн музейд Хөсөгтөн”
2016 онд “Үдшийн музейд Морин хуурын чуулга”
2017 онд “Үдшийн музейд Улаанбаатар чуулга”
2018 онд “Үдшийн музейд Улсын филармонийн Баянмонгол чуулга”

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хорио цээрийн дэглэмтэй байгаа учир бид энэ удаад “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд үзэгч олондоо “ХҮРЭЭ ЦАМ” үзэсгэлэн болон Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг сурталчлан таниулж, эхний хоёр өдөрт нийт 2000 гаруй үзэгч, үйлчлүүлэгчид үйлчлээд байна.

Үдшийн музейд хүрэлцэн ирснээр зочид музейн нийт сүм буюу танхимуудад хадгалагдаж буй үзүүллэгийг үзэхээс гадна, тусгайлан зориулж дэлгэсэн “ХҮРЭЭ ЦАМ” үзэсгэлэнг үзэж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилга байгууламж бүхий өвөрмөц орчинд нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой юм.

Чойжин ламын сүм музей “Үдшийн музей” үйл ажиллагааг төсвөөс санхүүжилт авалгүй, харин төсөл болгон бичиж, хувь хүн, албан байгууллагуудад танилцуулж, дэмжлэг авч зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн өдрийн үзэгч орлогоор тус үйл ажиллагааны зарлагыг нөхөхийн зэрэгцээ улсын төсөвт орлого төвлөрүүлэн ажилласаар ирсэн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.