Адуундаа явж байсан хилийн цэргийн алба хаагч автомашинд дайруулжээ

Хилийн цэргийн 88 жилийн ойн энэ өдөр үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч нь зам тээврийн осолд орж, үхэх сэхэхийн заагт байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч адуундаа явж байгаад автомашинд дайруулжээ. Түүнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж эхэлсэн байна.

Зарим эх сурвалж осолд орсон байлдагчийг мотоциклтой явж байсан хэмээж буй бол нөгөө хэсэг нь морь унан адуугаа ойртуулахаар явсан хэмээв.

Хилийн цэргийн анги салбарт энэ он гарсаар иймэрхүү осол, хэрэг 11 удаа гарч, алба хаагчийнх нь амь, эрүүл мэнд хохирчээ. Үүнээс өмнөх жилүүдэд жилдээ 4-5 осол, хэрэг гарч байсантай харьцуулахад ихэд өссөн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.