Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн түүхээ эгнэгт үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө өнөөдөр хичээнгүйлэн зүтгэхэд оршдог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг хөгжүүлсэн билээ.

0 02 06 0cf62dcd51412100a531112fd37f5842bebd6f8a0b6014cdec09199b22d33d5b 1c6da459df0073

0 02 06 d3f84e4a3a7d87986efd19ba9f0ea096fdbe2f26295d145ba0a51ecd32883668 1c6da459e1dd08

Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элсч, үе үеийн эх орончдын мөрөөдөл болсон тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нэгэн зууны тэртээ хатан зоригт эх орончдын байгуулсан Монгол Ардын Намыг Ю.Цэдэнбал дөч гаруй жил удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан Монгол Улсыг үлдээсэн түүхтэй. Аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орж, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоосон билээ" гэв.

0 02 06 2e58f357c91011444f81ae0505b09aa134a1cb1a662aeea03f68482a8e977878 1c6da459dfaa1e1

0 02 06 d93819a30d4eaac8cbbf519d878fa11160ce681b7624b081980e34c90ce0a51c 1c6da459dee260

Харин "Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи"-ийн Ерөнхийлөгч дэд Ерөнхийлөгч Т.Жаргалсайхан "Академи үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ю.Цэдэнбалын улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэрийг олны хүртээл болгосон. " гэв.

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

0 02 06 3e6cff4c826856e1eb16645f6ef13382985c33a51e0663079c5c4e81a80f24cf 1c6da459de4fce1

0 02 06 fb3e7881d31a200bedfb76c4e288d27553679f18c4e4429aa84fbc6be12e4acf 1c6da459de2d9b1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.