СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: ХӨСҮТ-ийн 315 ор дээр 400 иргэнийг эмчилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн цар тахлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Баярболд: "Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69,1 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65,1 хувь нь хамрагдаад байна.

Мөн 9 дүгээр сарын 13-наас эхлэн томуугийн вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд үүнд 2-11 хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа. юм" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: "Цар тахлын гурав дахь давлагаа гурван онцлогтой байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй уялдаж байна. Хоёрдугаарт, юм. Гуравдугаарт, дельта хувилбарын тархалт ихсэж байгаа билээ. Бид энэ гурван онцлог дээр тулгуурласан арга хэмжээг авч байгаа.

ХӨСҮТ дээр "ПСР" шинжилгээ өгч байгаа хүмүүсийг ангилбал, 45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг хүмүүс, 19 хувь нь оюутнууд байгаа бол 17 хувь улсын байгууллагын алба хаагч нар байна. Эдгээр хүмүүс байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаанаар шинжилгээ өгч байгаа юм. Хувийн байгууллагууд ажилтнуудаасаа "ПСР" шинжилгээ шаардах ёсгүй гэдгийг сануулмаар байна.

Эмнэлгийн орны ачаалал ихэссэн бөгөөд Монгол Улс даяар өдөрт 20-21 мянга гаруй орыг дэлгэж, ажиллуулж байна. ХӨСҮТ-ийн ор дүүргэлт 100 хувиас давсан байгаа. билээ. Одоогийн байдлаар бид нийт 315 ор дээр 400 хүнийг шахаж аван, эмчилж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.