СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Филипийн гэрээслэл 90 жилийн турш нууц байх болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британийн ханхүү, Эдинбургийн гүн Филип агсны гэрээслэлийг Хатан хааны "нэр төр, байр суурийг" хамгаалахын тулд дор хаяж 90 жилийн турш нууц хэвээр хадгалах болно гэж тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэжээ.

Ингэснээр тэдний гэрээслэл олон нийтэд дэлгэгдэхгүй бөгөөд 90 жилийн дараа ч битүүмжлэлийг нээх эсэхийг шийдэх хаалттай үйл явц болох аж.

Ханхүү Филипийн гэрээслэлийг битүүмжлэх сонсголыг Их Британийн Гэр бүлийн шүүхийн ахлах шүүгч Эндрю МакФарлэйн удирдан явуулсан байна. Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад гэрээслэлийн талаар мэдээлэл өгөх ямар ч хууль эрх зүйн шалтгаан байхгүй гэж шийджээ.

Эдгээр хүмүүс гэрээслэлийг олон нийтэд дэлгэх эсэхийг шийдэх бөгөөд зарим Хааны гэр бүлийн гишүүдийн гэрээслэл хэзээ ч олон нийтэл ил болохгүй гэж шүүгч Эндрю МакФарлэйн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.