СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-17

🔴 LIVE: Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр гарч ойн түймэрт 1765 га, хээрийн түймэрт 120904 га талбай өртжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жил нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ.

Өнгөрсөн онд нийслэлд 5 удаагийн түймэрт 22 га ой өртжээ. Мөн шар өвсний 275 удаагийн түймэрт 59,7 га газар шатжээ. 

Иймээс “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдөр буюу энэ сарын 17-ноос эхэлүүлж байна. Аян сарын хугацаанд үргэлжлэх юм.

Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.